Засаг даргын захирамжууд гарлаа

755 755

  1. Сэлэнгэ аймгийн засаг даргын 2013 оны А/56 дугаар захирамжаар ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацаанд ойн дагалт баялаг ашиглах, ойд аялах, зугаалах, ан хийх, бугын эвэр түүх, мод бэлтгэх бүхий л төрлийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зогсоосон болно. Түймрийн аюултай үе эхэлж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шуурхай удирдлагаар хангах, малчин өрх, ойн санг гэрээгээр эзэмшигч иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудтай түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, морьт болон гэрээт эргүүл, харуул томилон ажиллуулах, түймрээс учирсан хохирлыг хууль журмын дагуу шуурхай тодорхойлон холбогдох газарт хүргүүлэн ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
  2. Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2013 оны А/63 дугаар захирамжаар 2013 оноос 2015 он хүртлэх ой хээрийн түймэртэй тэмцэх нэгдсэн төлөвлөгөөг баталлаа. Уг захирамжинд ойн сан бүхий Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Мандал, Түшиг, Хүдэр, Хушаат, Цагааннуур зэрэг сумдын газар нутгийн автомашины гол зам, даваанд галын аюулгүй байдлыг хангах хяналтын постыг 2013 оны 04 дүгээр сарын 10-наас 06 дугаар сарын 15-ныг хүртэл, 09 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх хугацаанд Онцгой байдлын газартай хамтран ажиллуулах үүргийг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
  3. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 01 тоот албан даалгавар гаргаж ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, гарсан түймрийг унтраах шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах, Улсын Онцгой комиссын 2013 оны 01 дүгээр, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх чиглэлээр сумдын засаг дарга, аймгийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өглөө.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7036-101 утсаар хүлээн авна.

Фото мэдээ