Мандал суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгууллаа

1126 1126


 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Аймгийн Засаг даргын "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулах тухай” 2013 оны А/54 дүгээр захирамжын дагуу Мандал суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг "Гамшгийн үеийн нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр 2013 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дээрх гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлыг хэрэгжүүллээ. Үүнд:

  1. Аймгийн Засаг даргаар гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бодлогыг батлуулсан. Сургуулийн бэлтгэл ажлыг хангах тухай зохион байгуулалтын зааврыг 2013 оны 01 дүгээр сард аймгийн Засаг даргаар батлуулан хүргүүлсэн.
  2. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн "Гамшгаас хамгаалах менежмент” сэдвээр сумын Засаг дарга, тамгын газрын дарга, штабын бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, мэргэжлийн ангийн дарга нартай сургалт зохион байгуулав. Сургалтад 36 удирдах албан тушаалтан хамрагдав.
  3. Сумын Засаг даргад зөвлөгөө өгч, сумын Засаг даргын захирамжийг шинээр боловсруулан сумын онцгой байдлын орон тооны бус штабын бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийг байгуулсан.
  4. "АРД ТҮМЭН ТА-ХААН” уриатайгаар "Иргэдийн аюулгүй амьдрах ухаан” сэдэвт сургалтыг Мандал сумын ард иргэд, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Сургалтад 450 иргэн оролцсон. Мөн энэхүү сургалтыг үргэлжлүүлэн төмөр замын харьяа Мод боловсруулах үйлдвэрийн албан хаагчдад зохион байгуулсан. Тус үйлдвэрийн 68 ажилчин оролцсон.
  5. Сургуулийн бодлогын дагуу газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаа, нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургууль зохион байгуулах барилга байгууламжийг сонгосон.
  6. "Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?” ухуулга сурталчилгааны хэвлэмэл хуудсыг 3000 ширхэгийг хэвлүүлэн иргэдэд тараасан.
  7. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бодлого чиглэлийн талаар ярилцлага өгч, ард иргэдэд амь нас, эд хөрөнгөө хамгаалах зөвлөмж өгсөн.
  8. Гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажлын мэргэжлийн ангийн жигдрэлтийн дадлага сургуулийг 3 удаа хийсэн.
  9. Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн бие бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг эрчимтэй хангах, аврах ажлын дадлага сургууль, жагсаалын бэлтгэл хийх талаар үүрэг өгсөн.
  10. Төмөр замын байгууллагын удирдлагад гамшгаас хамгаалах команд штабын сургуульд бэлтгэх, мэргэжлийн ангийн үзүүлэх сургууль зохион байгуулах, үзүүлэх сургуулийн бодлого боловсруулах, объект сонгох, үйл ажиллагааны дарааллын талаар зөвлөмж өгсөн.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн явцын талаар

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг 2013 оны 04 дүгээр сарын 14-ний 07.00 цагт "Яаралтай цуглар” дохиогоор эхлүүлсэн. Сургуулийн нэгдүгээр үед сумын Засаг дарга, онцгой байдлын орон тооны бус штабын бүрэлдэхүүн, онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах албад, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулсан. Бэлэн байдлын үзлэгт 350 томилгоот бие бүрэлдэхүүн, 32 нэгж техник хамрагдсан.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бодлогын дагуу

Нэгдүгээрт, газар хөдлөлтийн аюулын улмаас үүссэн нөхцөл байдлыг нарийвчилан үнэлэх, Засаг даргын эхний ээлжинд хэрэгжүүлэх арга хэмжээний шийдвэрийг гаргах, Онцгой комиссоор хэлэлцэх, хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, барилга, байгууламжийн гал түймрийг унтраах, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, нөхцөл байдлыг байр зүйн зурагт оруулах, шийдвэр гаргах, шаардлагатай хүч хэрэгслийн тооцоо хийх, бүх төрлийн хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээг тодорхойлох, холбооны найдвартай байдлыг хангах, сэргээн босгох

Хоёрдугаарт, шар усны үерийн нөхцөл байдлыг үнэлэх, Онцгой комиссоор нөхцөл байдлыг хэлэлцэх, хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах, шийдвэр гаргах, сум, орон нутагт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо зарлан мэдээллийн сүлжээгээр бүх нийтэд мэдэгдэх, аврах ажиллагааг зохион байгуулах, үер усны голомтоос ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, ухуулга сурталчилгаа явуулах, хохирлын тооцоо хийх

Гуравдугаарт, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг үнэлэх, Онцгой комиссоор хэлэлцэх, голомтод шуурхай бүлгийг томилон ажиллуулах, унтраах, дайчилгаа зохион байгуулах, сэрэмжлүүлэг явуулах, хүч хэрэгслийн тооцоо хийх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, голомтыг байр зүйн зурагт тэмдэглэх, дээд шатны байгууллагыг бодит мэдээллээр хангах, хохирлын тооцоо гаргах асуудлыг боловсруулсан.

Сургуулийн бодлогын дагуу газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаа, нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг зохион байгуулсан. Үзүүлэх сургуулиудыг Спирт бал бурам компани, Эрүүл мэндийн төв дээр зохион байгуулсан. Үзүүлэх сургуульд мэргэжлийн ангийн 320 бие бүрэлдэхүүн оролцсон.

Төмөр замын байгууллага газар хөдлөлтийн улмаас үүссэн осол, гал унтраах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг өөрийн байгууллагын томилгоот хүч хэрэгслээр зохион байгууллаа. Үзүүлэх сургуульд төмөр замын байгууллагын гал унтраах анги, эмнэлэг, засварын хэсэг, хэв журам сахиулах хэсэг, анхны тусламжийн нөхөрлөл оролцсон.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуульд Мандал сумын Засаг дарга, онцгой байдлын орон тооны бус штаб, Түнхэл, Хэрх тосгоны албан хаагчид, Аврах, гал унтраах 19 дүгээр анги, хэв журам сахиулах алба, холбоо, зарлан мэдээллийн алба, эрүүл мэндийн алба, дэд бүтцийн алба, байгалийн аюулыг үнэлж мэдээлэх алба, хүнс, хөдөө аж ахуйн алба, сурталчилгаа мэдээллийн алба, байгаль орчны алба, төмөр замын байгууллага, мод боловсруулах үйлдвэр, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага, сургууль, цэцэрлэг болон тэдгээрийн мэргэжлийн ангиуд оролцсон. Нийтдээ 1225 удирдах албан тушаалтан, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн хамрагдсан.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7036-101 утсаар хүлээн авна.

Фото мэдээ