Сумдын засаг дарга, тамгын газрын дарга нарын сургалт зохион байгуулав

2121 2121

http://oi57.tinypic.com/xn6wyc.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар Дэлхийн зөн олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Гамшгаас хамгаалах менежмент, цаашдын зорилт” сэдэвт сургалтыг шинээр томилогдсон сумдын Засаг дарга, Тамгын газрын дарга нартай 2013 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын тамгын газрын ордонд зохион байгуулав. Сургалтад сумдын Засаг дарга 36, тамгын газрын дарга, онцгой байдлын газрын 21 офицерийн бүрэлдэхүүн оролцлоо.

 

Сургалтын хөтөлбөрийн дагуу гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомж, гамшгаас хамгаалах менежмент, бэлэн байдал, мэргэжлийн ангийн чиг үүрэг, гамшгаас хамгаалах ангиллын сургалт, хүч хэрэгслийн дайчилгаа, галын аюулгүй байдал, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, газар хөдлөлийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгийн эрсдэлийг бууруулах нь яагаад чухал вэ?, гамшиг, хөгжлийн хамаарал, орон нутагт суурилсан эрсдэлийн үнэлгээний арга, дүн шинжилгээний матрикс, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, улирлын хуанли, VENN диаграм, түүхэн замнал сэдвээр хичээл заагдаж, гамшиг, аюулт үзэгдлийн ялгаа, ерөнхий ойлголт, орон нутгийн эрсдэлийн зураглал сэдвээр бүлгийн дадлага хийлээ.

 

Сургалтын төгсгөлд Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр сумдын удирдлагад цаашдаа орон нутагт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард иргэдэд-хаадад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, иргэнд түшиглэсэн гамшгаас хамгаалах менежментийг хөгжүүлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед орон нутаг эхний ээлжинд шуурхай хариу арга хэмжээ авах, мэргэжлийн байгууллага хоорондын түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх, шуурхай мэдээлэл солилцох зэрэг асуудлаар үүрэг чиглэл өгч, цаашдын зорилтоо танилцуулав.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7036-101 утсаар хүлээн авна.

Фото мэдээ