Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2371 2371

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газар хоорондын 2014 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах ажлын уулзалтыг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Ажлын уулзалтад

Монгол Улсын талаас:

ОБЕГ-ын БТХАГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл

ОБЕГ-ын БТХАГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, онцгой байдлын дэслэгч Ч.Батболд

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр

Хөвсгөл аймгийн ОБХ-ийн дарга, онцгой байдлын хурандаа С.Даваасүрэн

Булган аймгийн ОБГ-ын орлогч, онцгой байдлын дэд хурандаа Д.Ууганбаяр

ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газраас

ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газрын дарга хошууч генерал В.С.Михайлов

ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газрын орлогч, (мониторинг ба онцгой байдлын урьдчилан сэргийлэлт) иргэний хамгаалалтын дарга хурандаа Е.Н.Шангин

БНБУ-ын иргэний хамгаалалт, Онцгой байдлын газрын орлогч дарга В.И.Шулгин нар оролцлоо.

Ажлын уулзалтын чиглүүлэгчээр Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр ажиллаж хурлын ажиллагааг эхлүүлсэн.

Уулзалтын ажиллагааг нээж ОБЕГ-ын Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл нээж үг хэлсэн.

Мөн ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газрын дарга хошууч генерал В.С.Михайлов үг хэлсэн.

2013 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн үр дүнгийн талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийсэн.

2013 онд Монгол Улсын хил орчмын аюулт үзэгдэл, ослын талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл танилцуулсан.

Уулзалтын хөтөлбөрийн дагуу 2014 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал солилцож, төлөвлөгөөг баталгаажуулж гарын үсэг зурсан.

Гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэл, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Хөвсгөл аймгийн онцгой байдлын хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа С.Даваасүрэн, Булган аймгийн Онцгой байдлын газрын орлогч, онцгой байдлын дэд хурандаа Д.Ууганбаяр, ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газрын дарга хошууч генерал В.С.Михайлов, Ерөнхий газрын орлогч дарга хурандаа Е.Н.Шангин, БНБУ-ын иргэний хамгаалалт, Онцгой байдлын газрын орлогч дарга В.И.Шулгин оролцсон.

Ажлын уулзалтын талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газрын дарга хошууч генерал В.С.Михайлов нар орон нутгийн телевиз, сонинд ярилцлага өгсөн.

ОХУ-ын зочид төлөөлөгч нарт Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газрын дарга хошууч генерал В.С.Михайловыг Онцгой байдлын албаны төлөө 1 дүгээр зэргийн тэмдэгээр, БНБУ-ын иргэний хамгаалалт, Онцгой байдлын газрын орлогч дарга В.И.Шулгинийг Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэгээр, ОХУ-ын ОБЯ-ны БНБУ Ерөнхий газрын орлогч дарга хурандаа Е.Н.Шангиныг Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдэгээр тус тус шагнасныг гардуулсан.


Зочид төлөөлөгч нар Аврах, гал унтраах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын техник, багаж хэрэгсэлтэй танилцав.


Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын ОБЯ-ны БНБУ дахь Ерөнхий газар хоорондын 2014 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах ажлын уулзалтыг 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.



Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7036-101 утсаар хүлээн авна.

Фото мэдээ