Команд штабын сургууль

405 405

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулагдлаа.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, гамшгаас хамгаалах ангиллын сургалтын хуваарь, Сэлэнгэ аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу "Байгаль цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, сумын удирдлага, томилгоот бие бүрэлдэхүүний харилцан ажиллагаа”-нд гамшгаас хамгаалах алба, сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн албан хаагчдыг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах зорилгоор Хушаат суманд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг амжилттай зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын А/42 дугаар тушаалаар томилогдсон Онцгой байдлын газрын орлогч дарга, хошууч О.Батбилэгээр ахлуулсан сургууль удирдах ажлын хэсэг тус суманд хүрэлцэн очиж бэлтгэл ажлыг бүрэн хангуулан 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр сумын Онцгой комисс, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг 07:00 цагт "Яаралтай цуглар” дуут дохиогоор цуглуулж мэргэжлийн ангийн бэлэн байдал, хувийн бэлтгэл, аранзны бүрдэл, гамшигтай тэмцэх техник багаж хэрэгслийг шалгаж заавар зөвлөгөө өгч Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчдыг гамшгийн аюулын тухай дуут дохиогоор гарган аюулгүй цэгт байршуулсанаар сургуулийн 1 дүгээр үеийг эхлүүлсэн.
Сумын гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн удирдлагын байранд нийт бүрэлдэхүүнд Гамшгийн менежмент, Мэргэжлийн ангийн шинэчилсэн дүрэм, Эмнгэлэгийн анхны тусламж үзүүлэх талаар 2 цагийн танхимын сургалтыг зохион байгуулж сургууль удирдагчаас сургуулийн зорилго, бодлого төлөвлөгөөг танилцуулан үүрэг чиглэл өгсөнөөр сургуулийн 1 дүгээр үе өндөрлөсөн.
Сургуулийн 2 дугаар үеийг сургуулийн удирдагчаас ой хээрийн түмэр гарсан тухай "Цагийн байдал №1”-ийг сумын орлогч даргад гардуулан өгсөнөөр эхлүүлсэн. Мөн Цагийн байдал 2,3 /Зуд, Газар хөдлөлт/-ийг гардуулан өгч цагийн байдлууд дээр ажиллуулан нөхцөл байдлыг байр зүйн зурган дээр буулган зураг босгуулж шийдвэрийн илтгэлийг сонсож алдаа оноог тухай бүрт нь засаж заавар зөвлөгөө өгсөнөөр 2 дугаар үе дууссан.
Сургуулийн 3 дугаар үед "Гамшгийн үеийн аврах ажиллагаа” сэдэвт 2,5 км-ийн марш тактикийн тэмцээнийг 4 цэг дээр аранзтай гүйцэтгүүлэх тэмцээнийг сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн гишүүдийг 5 багт хувиарлан зохион явууллаа. 
Сургуулийн хаалтын ажиллагааг зохион байгуулж сургуулийн бэлтгэл ажил болон сургуулийн үеийн үйл ажиллагаануудыг үнэлж дүгнэн эцсийн дүнг гаргаж цаашид анхаарах асуудлын талаар сургууль удирдагчаас үүрэг чиглэл өгсөнөөр сумын гамшгаас хамгаалах команд штабын сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7036-101 утсаар хүлээн авна.

Фото мэдээ