Сургалт

1077 1077

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компаны төвийн бүсийн салбарын харъяа 110/35/6 кВ-ын Сүхбаатар дэд станцын ажилтан албан хаагчдад "Трансформаторт гарсан галыг унтраах” сэдэвт танхимын болон дадлага сургуулийг зохион явууллаа.
Танхимын сургалтыг галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулиуд, эмнэлэгийн анхны тусламж, ажлын байрны галын аюулгүй байдал, нунтаган гал унтраагуураар ажиллах арга ажиллагаа зэрэг сэдвүүдээр явуулсан бол дадлага сургуулийг объектын ажилтан албан хаагчид Гал унтраах ангитай хамтран ажиллах, эхний мэдээллийг гал унтраах удирдагчид өгөх, Гал унтраах 36 дугаар ангийн харуул ээлж дуудлагаар ирж гал унтраах тархалт хийх, ажилтан албан хаагчдаар зориуд асаасан галыг нунтаган гал унтраагуураар унтраах зэрэг хэлбэрүүдээр 2 цагийн багтаамжтайгаар 12 ажилтан албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7036-101 утсаар хүлээн авна.

Фото мэдээ