Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс

883 883

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэсийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 09 сарын 13-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Баатар, аймгийн ИТХ-н гишүүд, аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Нарантуяа, Хан хэнтийн тусгай хамгаалалтын газрын дарга Б.Хашмаргад, Мандал сумын ИТХ-н гишүүд, Засаг дарга Н.Лхагвадорж болон Мандал сумын аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны үеэр ой, хээрийн түймрийн голомтонд хамт олноо хошуучлан олон хоног ажилласан зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газар, аймаг орон нутаг болон бусад байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа.
Мандал сум нь 9 баг 2 тосгонтой. Нийт 7,3 мянган өрхөд 25,6 мянган хүн ам ажиллаж хөдөлмөрлөн амьдарч, Улаанбаатар хотоос 174км, аймгийн төвөөс 210 км зайд байрладаг. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдтай хиллэдэг, нийт 484,3 мянган га газар нутагтай төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог томоохон сум юм.
 
 
 
 
 

 
https://www.facebook.com/selengeobg/posts/902496479900905

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7036-101 утсаар хүлээн авна.

Фото мэдээ