Зөвлөмж хүргүүлж ажиллалаа

386 386

Улсын хэмжээнд 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49суманд 100 удаа, нийт 116 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821,3га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн.


Сэлэнгэ аймгийн хэмжээнд 9 сумдын нутаг дэвсгэрт 17 удаагийн ой хээрийн түймэр гарч /урьдчилсан байдлаар/ ой 7492 га, хээр 3694 га, нийт 11.189 га талбай түймэрт өртөн шатаж байгаль экологид 1.5 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймэр унтраахад 14,312,058төгрөгийн зардал гарч, унтраах ажиллагаанд онцгой байдлын газраас давхардсан тоогоор 394 албан хаагч 38 техник хэрэгсэл, орон нутгаас 381 иргэн 48 техник хэрэгсэл, ердийн хөсөг 7, хилийн цэрэг, цагдаагаас 58албан хаагч, дайчлагдан ажилласан байна.

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн урьдчилан сэргийлэх мэдээллээр аймгийн нийт нутгаар 7 сард хур тунадас багатай, хуурайшилт эрчимтэй явагдаж ой, хээрийн гал түймрийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй байгаа тул Онцгой байдлын газраас сумдын Засаг дарга, тосгоны захирагчийн албанд зөвлөмж хүргүүлж ажиллалаа.

 

<br/><a href=

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7036-101 утсаар хүлээн авна.

Фото мэдээ