Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл

425 425

Монгол улсын шадар сайд, байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга У.Хүрэлсүхийн баталсан "Аймгуудын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын салбар зөвлөлийн үйл ажиллагааг шалган зааварлах” ажлын төлөвлөгөөний дагуу Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаа.
Ажлын хэсэгт байнгын ажиллагаатай зөвлөлийн нарийн бичгийн дарга хошууч Ё.Жаргалсайхан, МХЕГ-ийн мэргэжилтэн Ш.Уранчимэг, ОБЕГ-ийн мэргэжилтэн дэслэгч Батзориг нар багтсан бөгөөд Сэлэнгэ аймгийн "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл”- ийн үйл ажиллагаатай танилцан аймгийн байнгын ажиллагаатай салбар зөвлөлийг хуралдуулан цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, үүрэг даалгавар өглөө.
Шалган зааварлах ажлын хүрээнд аймгийн төвийн барилга байгууламжийн насжилт мөн газар хөдлөлтийн гамшгийн үед барилгын тэсвэржилтийн байдалд биечлэн шалган цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар зөвлөгөө өглөө.
Аймгийн байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн гишүүдэд газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, мөн Япон улсын туршлага, барилга байгууламжийг төлөвлөх, барихад газар хөдлөлтийн тэсвэржилтийг анхаарах талаар 2 цагийн сургалтыг ажлын хэсгийн гишүүд зохион явууллаа.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 
Сэлэнгэ Онцгой байдлын газар-н зураг.
 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7036-101 утсаар хүлээн авна.

Фото мэдээ