Алтанбулаг суманд ажиллалаа

693 693

Онцгой байдлын газрын даргын баталсан "Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Онцгой комиссын 25, Ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн 66 гишүүдийн бэлэн байдлыг шалгах зорилгоор сумын зарлан мэдээллийн дуут дохиог ажиллуулан бүрэлдэхүүнийг цуглуулан хүн нэг бүрийн үүргэвч болон багаж хэрэгслийн үзлэгийг зохион байгуулж илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр заавар зөвлөмж өгөн ажиллаа. 
Сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн гишүүдэд Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, гамшаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах аргачлал, гамшгийн үед Онцгой байдлын газар болон бусад аж ахуйн нэгжүүдтэй мэдээ мэдээлэл солилцох, мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа зэрэг сэдвүүдээр томилогдсон сургалтын баг 4 цагийн танхимын сургалтыг явуулж мэргэжлийн зөвлөгөө өглөө.
Тус арга хэмжээний хүрээнд сумын Онцгой комиссын хурлыг зохион байгуулан гишүүдэд "Ой хээрийн түймэр” сэдэвт цагийн байдал өгч ажиллуулах дадлага зохион байгуулан цаашид анхаарах асуудлуудын талаар үүрэг чиглэл өглөө.
Мөн Онцгой байдлын газраас "Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах" нэгдсэн арга хэмжээний удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн бусад сумдаар ажиллахаар төлөвлөөд байна.
 
Ragchaa Delgerdalai-н зураг.
 
Ragchaa Delgerdalai-н зураг.
 
Ragchaa Delgerdalai-н зураг.

Ragchaa Delgerdalai-н зураг.
 
Ragchaa Delgerdalai-н зураг.
 
Ragchaa Delgerdalai-н зураг.
 
 
 
Ragchaa Delgerdalai-н зураг.
 
Ragchaa Delgerdalai-н зураг.
 
Ragchaa Delgerdalai-н зураг.
 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7036-101 утсаар хүлээн авна.

Фото мэдээ