Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг

4316 4316

 http://oi60.tinypic.com/1jxiet.jpg

 

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр Сэлэнгэ аймгийн нийт нутгаар хуурайших төлөвтэй байна. Иймд Онцгой байдлын газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагад дараах СЭРЭМЖЛҮҮЛГИЙГөгч байна. Үүнд:

  • Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Машин техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Гэр, байшин, малн хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-аас доошгүй метрийн зайд 10 метрийн өргөнтэй шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Иргэн, айл өрх бүр гал унтраах багаж хэрэгсэлтэй байх
  • Түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын газар болон орон нутгийн төр захиргааны байгууллагад яаралтай мэдэгдэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох
  • Зарлан мэдээллийн дуут дохиотой байх

Галын аюулаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Гал түймэр гарвал хаана, хэнд хандахаа мэддэг байх
  • Түймэр унтраахдаа нийллэг эдлэлээр хийсэн, хялбар шатах хувцас өмсөхгүй байх
  • Түймрийн аюул тулгарвал хашиж уясан мал, гэрт байгаа хүмүүсээ гэр, хашаанаас гаргаж, аврах боломжийг яаралтай хангах
  • Гэрийн өрхийг бүтээж, хаяаг буулгаж, хаалгыг сайн хаах
  • Зайлж гарах боломжгүй болл гэрийн бүрээс, өмссөн хувцасаа усаар сайн норгож, зузаан эсгий, ноосон хөнжил, малын арьс зэрэг удаан шатах зүйл нөмрөн, нүүр гар биеийн хэсгийг сайтар далдлан эргийн мухар, усны онгоц, хад чулууны нөмөр, өвсгүй халцгай газарт хэвтэж, галын элчийг өнгөрөөх
  • Хэрэв хувцасанд гал асвал сандарч гүйж болохгүй. Тайван байж хурдан тайлах, шороон дээр дарж хөрвөөх, ус цацах зэрэг аргаар унтраана.

ИРГЭН ТА ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээллэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 7036-101 утсаар хүлээн авна.

Фото мэдээ