Эрэн хайх, аврах салбарын танилцуулага

 

              Эрэн хайх, аврах салбар нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1972 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 365 дугаар тогтоолоор Түймэр эсэргүүцэх агаар харуулын албаны түр салбарыг түймрийн улиралд ажиллуулж байсан бөгөөд 1973 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 144 дүгээр тогтоолоор Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны байнгын салбарыг Сэлэнгэ аймагт ажиллуулахаар болж анхны даргаар нисэгч ажиглагч Р.Нацагдорж мөн анхны шүхэрчнээр Д.Батдэлгэр нарын хүмүүс томилогдож Сэлэнгэ салбарын анхны суурийг тавьжээ.

       Тэр үед 2 маршрутаар 837 км агаарын замаар эргүүл хийж. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, унтраах үүрэг хариуцлага хүлээж байсан юм. 1973 оны 02 дугаарын сарын 28-нд тус салбарын анхны дадлага сургуулийн буулт хийгдэж, салбарын шүхэрчид сонсогчид анхны буултыг хийсэн.

       1973 оны 04 дүггэр сарын 05-нд Дархан, Зүүнбүрэн сангийн аж ахуйд гарсан хээрийн түймэрт шихэрчдээ буулгаснаар гамшигтай тэмцэх үйл ажиллагаа эхэлсэн юм.

     Анх Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгын ой, хээрийг түймрээс хамгаалах үүрэгтэй байгуулагдсан бол 1991 оноос Улын иргэний хамгаалалтын газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Байгалийн гамшигтай тэмцэх салбар, 2004 онд Сэлэнгэ аймгийн гамшгаас хамгаалах штабын Аврах салбар, 2005 онд Онцгой байдлын хгазрын аврах салбар, 2006 онд Онцгой байдлын газрын Аврах отряд, 2009 оноос Онцгой байдлын газрын Аврах отряд болон ой, хээрийн түймрээс гадна хөнөөх хэрэгслийн хөнөөл, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осолтой тэмцэх учирсан хохирлыг бууруулах өргөн хүрээний үүрэгтэй болж хүллэсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж ирсэн бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 440 тоот тушаалаар Эрэн хайх аврах салбар нэртэйгээр нийт орон тоогоор 25 албан хаагчтай үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын дуудлагаар түргэн шшурхай хүрч ажиллах анхан шатны нэгж болон өргөжин Эрэн хайх, аврах салбарын даргаар Онцгой байдлын ахмад Ш.Баасансүрэн, бүлгийн даргаар Онцгой байдлын ахлах дэслэгч Г.Бат-Амгалан, Онцгой байдлын ахлахдэслэгч Т.Сүхбаатар, Онцгой байдлын ахлах дэслэгч М.Ганбаатар, эмч эмнэлгийн зааварлагчаар онцгой байдлын дэслэгч Г.Бадамгарав, эмнэлгийн зааварлагч Онцгой байдлын ахлах ахлагч Д.Батхүрэл, аврагч жолооч, холбоочин – 3, аврагч-15 албан хаагчтайгаар 3 бүлгийн зохион байгуулалтай. 5 техниктэйгээр 24 цагийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Фото мэдээ